Олон Улсын Автотээврийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто, Олон Улсын Авто тээврийн Холбооноос Евроазид суугаа суурин төлөөлөгч Вадим Захаренко, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын гаалийн байгууллагын CAIS системд ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг уялдуулж, холбох ажлыг ойрын хугацаанд дуусгаж, нэвтрүүлэх асуудлыг хөндсөн байна. Мөн Тир конвенцын хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх боомтыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын гаалийн газартай TIR-EPD системтэй холбоотой асуудлаар хамтарч ажиллах асуудлаар харилцан санал солилцжээ.