Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022-2023 онд дотоодын зах зээлд нийлүүлж, үйлдвэрлэгчдэд борлуулсан улаан буудай, хүнсний ногоо, сүү болон нөөцийн мах бэлтгэн, гурил үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮ-ийн сайдын тушаалын дагуу урамшуулал, хүүгийн татаас олгожээ. Тодруулбал, 7.5 сая кг хүнсний ногоо нийлүүлсэн 137 аж ахуйн нэгж, иргэнд 754.2 сая, 16.8 мянган тонн улаан буудай нийлүүлсэн 55 компанид 1.6, дотоодын үйлдвэрүүдэд сүү тушаасны урамшуулалд 1.3 тэрбум төгрөг олгосон байна. Мөн нөөцийн мах бэлтгэсэн, гурилын нөөц бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасанд 76 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газраас олгосныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.