Хонконгийн нэгэн компани нохойд зориулан видео тоглоомууд бүтээжээ. Тэдгээрийн нэг нь “Slap the mole” (“Сохор номинг цохь”) гэдэг алдартай тоглоомтой төстэй бөгөөд компьютерын дэлгэцийн өөр өөр хэсэгт гарч ирэх амьтны дүрсийг нохой хоншоороороо дарж тоглох зориулалттай. Өөр нэг тоглоомд дэлгэцийн аль талд нь илүү олон дугуй дүрс байгааг заахыг нохойд санал болгодог гэнэ. Хожил бүрт нохойд амттан хэлбэрийн оноо өгнө. Нохойн хүзүүвч нь тоглоомын явцыг хянах буюу хожил, хожигдлыг тооцох мэдрэгч бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон аж. Туршилтын явцад нохой яаж тоглохоо сайн ойлгож байгаа нь тогтоогджээ. Компанийн эзэн Дерсим Авдарын тэжээдэг нохой гэртээганцаараа үлдэх тохиолдол цөөнгүй гарч байсан гэнэ. Тиймээс нохойгоо уйдаахгүйн тулдтоглоом бүтээх санаа төрсөн аж. Тоглоом нохойг нас ахихын хэрээр зөнөхөөс сэргийлж, мөн асрамжийн газрын амьтдыг ч зугаатай байлгахад тусална гэдэгт тэрбээр итгэлтэй байна.