Уур амьсгалд хүний үзүүлдэг нөлөөний хамгийн тод жишээ нь хотын “дулаарал” байж магадгүй. Хотын төвийн температур зах хэсгийнхээс илүү дулаан байдаг. Тухайлбал, нэг сая хүн амьдардаг хотод агаарын температур захынхаас дунджаар 1-3 градусаар илүү байдаг. Тиймээс судлаачид хотын төв хэсгүүдийг “Дулаан арал” гэж нэрлэдэг. Тиймарал 10 000 оршин суугчтай, чулуун болон бетонон байшингууд, хатуу хучилттай замууд бүхий хотод ч бий.
Хотын “дулаарал” үндсэндээ технологийн “ачаар” үүсдэг. Зөвхөн агааржуулагч л гэхэд хотын төвийн градусыг нэмнэ. Мөн бараан гадаргуу бүхий барилга, замнь ногоон байгууламжаас илүү нарны гэрлийг шингээдэг. Тоос, шороо, үйлдвэрлэлийн хорт хийгээр дүүрсэн агаар хүлэмжийн нөлөө бий болгодог. Шигүү барилга байгууламж бүхий газрууд салхины урсгалыг хааж, үүний улмаас халуун агаар зогсонги байдалд орж, хүйтэн жавартай үед ч температур буурдаггүй. Өндөр барилгууд дулаан хуримтлуулж, өдрийн цагаар маш их халдаг бөгөөд шөнөдөө температур буурч амждаггүй.
Үүний улмаас салхитай өдрүүд, хар салхи ихсэж байна. Судлаачдын мэдээлснээр хот, суурин газарт заримбүс нутгаасаа 5-6 дахин их хур тунадас орж болзошгүй. “Дулааны арал” дээр атмосферийн даралт ихэвчлэн буурдаг. Энэ нь хуримтлагдсан үүлсийг хот руу татдаг. Чийгийн байнгын конденсацын улмаас хот орчимд ихэвчлэн манан үүсдэг. Хотод жилд ордог хур тунадасны дундаж хэмжээ нэмэгдэхийн хэрээр “Дулааны арал”-ын нөлөө ихэсдэг болохыг Швейцар, Америкийн эрдэмтдийн баг тогтоожээ. Гудамжийг өргөсгөж, цэцэрлэгт хүрээлэн бү хий өргөн чөлөөнүүд байгуулах нь хотыг сэрүүцүүлж, шороо, хорт бодисыг хөөх магад лал өндөр гэнэ. Үүний тод жишээ нь НьюЙорк гэнэ. “Дулааны арал”-тай энэ хот томцэцэрлэгт хүрээлэнтэй нь төвийн дулааныг сар ниулдаг аж. Дулааны концентрацад зөвхөн ногоон байгууламж төдийгүй томоохон гол, мөрөн, түүнчлэн өргөн чөлөө зэрэг төлөвлөлт нөлөөлж, агаарын эргэлтийг хөнгөвчилдөг. Цөлийн бүсэд хотууд эсрэгээрээ хүйтэн туйл болдог гэнэ.
Хотын “дулаарал”-ын өөр нэг асуудал бол зуны халууны долгион юм. “Дулаан арал” бага зэрэг хэт халахад л хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Токиогийн их сургуулийн эрдэмтэд 2011-2012 онд Нагоя хотын 1200 оршин суугчийн нойрны хэв маягийг судалжээ. Оролцогчид нойрны чанарын асуулга бөглөж, судлаачид температурын хэмжилттэй харьцуулсан. Ингэхэд температур 25 градусаас дээш гарах үед нойрны хямрал нэмэгддэг болох нь тогтоогджээ.
Германы Штутгарт хот салхины шөнийн урсгалыг сэрүүцүүлэхийн тулд агааржуулалтын коридорын сүлжээ буюу өргөн чөлөө, усны суваг байгуулах замаар “дулаарал”-аа шийджээ. Мөн Өмнөд Солонгосын Сөүлд 2000-аад оны эхээр хотын эрх баригчид төвөөр урсдаг томоохон Чонгечон голыг сэргээснээр тус хотын агаар сэрүүсэж, цэвэр болсон гэдэг. Европт байшингийн дээвэр, хана, асфальтыг цагаанаар будах, зүлэгжүүлсэн байна. АНУ-д ч бас иймаргаар дулааны долгионы давтамжийг 41 хувиар бууруулсан гэнэ.