Швейцарын эрдэмтэд хар дарж зүүдлэхтэй тэмцэх шинэ арга олжээ. Өдрийн цагаар унтаж байхдаа төгөлдөр хуурын ая сонсох нь хар дарсан зүүдний тоог бууруулдаг гэнэ. Женевийн их сургуулийн судлаачид уран сэтгэмжийн буюу таатай дуу чимээ болон зүүдний эерэг хувилбар хоорондын холбоо бүхий эмчилгээ хийлгэж байсан, сайн дурын 36 ажилтныг туршилтад хамруулжээ. Тэдний 50 хувь нь эмчилгээгээ үргэлжлүүлж, үлдсэн хэсэг нь зогсоосон байв. Оролцогчдоор хоёр до лоо хоногийн турш өдөр бүр уран сэтгэмжийн дасгал хийлгэж, унтаж байхад нь хөгжим сонсгожээ. Ингэхэд хоёр бүлгийнхнийхар дарсан зүүдний тоо буурсан нь ажиглагдсан гэнэ. Эмчилгээгээ үргэлжлүүлсэн хэсгийнхэн туршилтын дараахан, мөнгурван сар өнгөрсөн хойно ч хар дарж зүүдлэх нь бага хэвээр байсан гэнэ.