Нойр дутуу байх нь юуны түрүүнд дархлааг сулруулж, вируст өвчин тусах, цусны даралт ихсэх, таргалах, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдарт өртөмтгий болох үндсийг тавьдаг. Хэвийн нөхцөлд бидний цусанд гаднын бодис, хорт хавдартай тэмцдэг эсүүд болон зарим тусгай лимфоцит байдаг. Гэтэл ганц өдрийн нойргүйдэл эдгээр эсийн тоог 70 хувиар бууруулж, аажимдаа хорт хавдар тусах эрсдэлийг бараг 40 хувиар нэмэгдүүлдгийг“American journal of cardiology”-д нийтэлсэн, Японд явуулсан судалгаа харуулав. Судалгаанаас үзвэл удаан хугацааны нойргүйдэл судас хатуурах өвчин тусах эрсдэлийг 2-3 дахин өсгөдөг. Хоногт зургаагаас бага цаг унтдаг хүмүүсийн зүрхний шигдээс тусах эрсдэл 20, таван цаг нойрсдогийнх нь 52 хувиар ихэсдэг байна. Нойр дутуу байх нь хооллох зуршил, бодисын солилцоонд нөлөөлж, илүү таргалуулдаг. Өдөрт 7.5-аас бага цаг унтах нь цусны даралт ихэсгэж, инсулины эсэргүүцэл үүсгэж, улмаар чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Энэнь хүний амьдралыг 10-12 жилээр богиносгодог гэнэ. Бостоны их сургуулийн судалгаанаас үзвэл нойр болон бодисын солилцоо, нойрны үргэлжлэх хугацаа болон оюуны хомсдол үүсэх нь хоорондоонягт холбоотой аж. Үүнээс үзвэл өдөрт зургаа, түүнээс бага цаг унтдаг дунд эргэм насны хүмүүсийг долоон цаг унтдагтай нь харьцуулахад хожуу насандаа зөнөх өвчин тусах магадлал 30 хувиар илүү байв. Хүн унтахад тархин дахь нуруу, нугасны шингэний эргэлт нэмэгддэг. Чанартай унтахын тулд оронд орохоос 3-4 цагийн өмнө хагас цаг дасгал хийх ёстойаж. Мөнөдөр бүр тогтмол хугацаанд орондоо орох, унтах өрөө сэрүүн, харанхуй байх, тамхи татахгүй, архи уухгүй байхнь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.
Үүний сацуу Японд хийсэн судалгаагаар хэт их унтах нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Хоногт 10, түүнээс олон цаг унтах нь эмэгтэй хүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг болохыг тус улсад хорт хавдраас сэргийлэх стратеги боловсруулахаар ажиллаж буй хэсэг судлаач тогтоожээ.