Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаас шалтгаалж 2030 он хүртэл манай гаргийн 500 сая гаруй хүн урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчинд өртөж болзошгүй гэж ДЭМБ-ын тайланд дурджээ. Тэдний 47 хувь нь цусны даралт ихсэх, 43 хувь нь сэтгэл гутралын улмаас өвчлөх гэнэ. Нийт өвчлөгсдийн дөрөвний гурав нь доод буюу дундаас дээш орлоготой орнуудад байх аж. Ийм өвчнийг эмчлэх зардал 300 тэрбум доллароос давах магадлалтай. Үүний 70 хувь нь өндөр орлоготой улсад ногдох юм байна. Уг тайланд дурдсанаар бол биеийн дасгал, хөдөлгөөний ач холбогдол нь үүнээс сэргийлэх гол арга болох нь. Өвчтөнүүдийн “Ковид-19” цар тахлыг даван туулах байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийснээр дээрх тоог гаргасан гэнэ.