Испанийн Мадрид хотын Ла Пас их сургуулийн эмнэлгийн мэргэжилтнүүд гэдэс шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийжээ. Энэ тухай мягмар гарагт "Кадена СЕР" радио мэдээлэв.
"Кадена СЕР" мэдээлснээр эрхтэнг төрөлхийн гэдэсний дутагдалтай 13 сартай охинд шилжүүлэн суулгасан байна.
Энэхүү мэс засал нь Ла Пас эмнэлэгийг хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах бүр төхлийн хагалгааг хийх эрхтэй Испани дахь цорын ганц эмнэлгийн байгууллага болгосон гэж радио станц тэмдэглэв.
Тухайн эрхтний онцлог шинж чанараас үүдэн нас барсан донорын гэдсийг шилжүүлэн суулгахад урьд өмнө нь ашиглаж байгаагүй юм байна.
“Хүүхдийн биеийн байдал маш муу байсан. Харин одоо охин хэдийнээ эмнэлгээс гарсан бөгөөд гэртээ эцэг эхийнхээ хамт байгаа" гэж “Cadena SER” радио цахим хуудсандаа бичсэн байна.