Дэлхийн дулаарлын улмаас дөрвөн хүн тутмын нэг нь үр хүүхэдтэй болохоос татгалзахад хүрч буй тухай “Еco business” компаниас мэдээллээ. Өмнөд Солонгосын иргэдийн 59, хонконгчуудын 53, Энэтхэгийн оршин суугчдын 52, тайландчуудын 51 хувь нь цаг уурын өөрчлөлтийн улмаас хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ. Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн хүмүүсийг дэлхийн дулаарлыг мэдрээгүй хэсгийн хүн амтай харьцуулахад үр удмаа үлдээхээс татгалзах магадлал өндөр байгааг судалгаагаар тогтоосон аж. Харин судалгаанд хамрагдсан хүмүүсийн 32 хувь нь уур амьсгалын өөрчлөлт үр удмаа үлдээхээс татгалзахад хүргэнэ гэдэгтэй санал нийлээгүй байна. Дэлхийн дулаарлын нөлөөг илүү олон хүн биеэр мэдэрч байгаа тул түгшүүр нь дээд цэгтээ хүрч буйг судлаачид тэмдэглэжээ.