Дэлхийн дулаарал цэнхэр усыг хүрэн ногоон өнгөтэй болгож байгааг эрдэмтэд харуулав. Нуурын өнгө нь олон хүчин зүйлээс, ялангуяа хурдас, усны ургамалжилтын хэмжээ, шинж чанараас хамаардаг. Агаар мандлын температур, хур тунадасны хэмжээ, усан сангийн гүний параметрүүд зэрэг ч бас чухал нөлөөтэй. Манай гаргийн нууруудын 33-аас бага хувийг цэнхэр, үлдсэн хэсэг нь хүрэн ногоон өнгөтэй болжээ. Өвлийн улиралд сэрүүн уур амьсгал, хур тунадас, мөсөн бүрхүүл ихтэй өндөр өргөргийн ландшафтууд ихэвчлэн цэнхэр нууртай. Эх газрын гүн дэх хуурай газар, түүнчлэн далайн эрэг дагуу хүрэн ногоон нуур олон бий.
Хойд Каролинагийн их сургууль 2013-2020 онд 85 360 нуур, усан сангийн “Landsat-8” хиймэл дагуулаас авсан таван сая гаруй зурагт дүн шинжилгээ хийхдээ цэнхэр нуурууд улам ховордсоныг тогтоогджээ. Агаарын температур нэмэгдэхэд замаг үржиж, усны чанарыг муутган, амьжиргааны түвшин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.