Италийн айл өрхийн 58 хувь нь үнийн өсөлтийн улмаас хүнсний хэрэглээгээ багасгасан гэж “Legacoop-ipsos” компанийн судалгаанаас эш татан “La Repubblica” сонин мэдээлэв. Мөн мөнгө хэмнэхийн тулд италичууд хоол хийх аргаа ч өөрчилж буй гэнэ. Судалгаанд хамрагдагсдын 27 хувь нь хиамны хэрэглээгээ бууруулсан. 26 хувь нь загасны орцоо багасгажээ. Тэрчлэн 21 хувь нь хоолондоо хийдэг мах, 19 хувь нь бяслаг, хөлдөөсөн бүтээгдэхүүний хэмжээг танасан байна. Судалгаанд оролцогчдын 14 хувь нь жимс, хүнсний ногоо, сүү, тараг, 11 хувь нь талх, гоймонг хэмнэх болжээ. Түүгээр зогсохгүй 47 хувь нь шарах зуухны хэрэглээгээ хязгаарлаж, 31 хувь нь хагас боловсруулсан хүнс түлхүү авдаг болсон аж. Хоёр жилийн өмнө 1.54 еврогийн үнэтэй байсан нэг литр ургамлын тос одоо 2.61-т хүрснээс Италийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн жишээг харж болох нь.