“Орфей” театрын уран бүтээлчид АНУ-ын нэрт зохиолч Жон Патрик Гоггины “Хайрт Памела” зохиолоос сэдэвлэсэн “Опал” жүжгээр үзэгчидтэй уулзахаар бэлтгэлдээ гарчээ. Америкийн төдийгүй дэлхийн сонгодог жүжгийн зохиолд тооцогддог, олон орны театрын тайзнаа өөр өөр нэрээр тавигдсан тус бүтээлийг Монголд дэглэн найруулж буй анхны тохиолдол нь энэ юм. Жүжгийн найруулагчаар “Альфа” болон “Орфей” театрын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан М.Батболд ажиллаж байна. Сонирхуулахад, Жон Патрик Гоггин амьд ахуйдаа олон арван тайз, дэлгэцийн бүтээлийн зохиол бичсэн бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь “Хайрт Памела” болон “Цайны ёслол” аж. Тэрбээр “Цайны ёслол” жүжгийн зохиолоороо 1953 онд Пулитцерийн шагнал хүртэж байжээ.
Бэлтгэсэн И.Мишээл