Төв аймгийн Батсүмбэр сум энэ сарын 18- 20-нд цагаан идээний баяр зохион байгуулах аж. Анх удаа болох энэхүү баярт аймгийнхаа бүхий л сумыг хамруулах зорилт тавьсан байна. Одоогоор 27 сумынхан оролцох тухайгаа мэдэгджээ. Уг баярын үеэр “Аварга саальчин” уралдаан явуулж, цагаан идээ боловсруулах арга, технологийн үзүүлбэрт урьж, нутаг нутгийн шилмэл үхэр сүргийн тухай танилцуулах гэнэ. Уг баяр нь монгол ахуй соёлын талаарх мэдлэг нэмэх бусад олон төрлийн дэд хөтөлбөртэй ажээ. Сумын удирдлагаас энэхүү баяр амжилттай болбол бүс, нийт аймгийг хамруулан өргөжүүлэх, эсэхийг лавлахад “Одоогоор хэлэхэд эрт байна” гэв.
Бэлтгэсэн Ж.Гэрэл