Саран дээр жилийн турш агаарын температур бараг өөрчлөгддөггүй, хүн амьдрахад тохиромжтой бүсийг илрүүлжээ. Энэ тухай "Hytech" мэдээлэв.
NАСА-гийн эрдэмтэд сарны тойрог замаас авсан мэдээллийг ашиглан ирээдүйд Сарыг судлах эрдэмтэд, сансрын нисгэгчдийн ашиглаж болох хоргодох байрыг илрүүлжээ.
Тэдгээр нь сарны гадарга дээрх гүн нүхнүүд бөгөөд гүн рүүгээ агуй байх магадлалтай гэнэ. Эдгээр нүхнүүд нь бүхэл бүтэн хотуудын хэмжээтэй бөгөөд хүмүүсийг цацраг туяа, микро солирын бөмбөгдөлтөөс хамгаалахад тус болох аж.
Mare Tranquilitatis бүс дэх 100 метр гүн нүхэнд температур өдрийн цагаар бага зэрэг өөрчлөгддийг эрдэмтэд дулаан хэмжигч камераас олж мэдсэн байна. Сарны гадаргуу дээр өдрийн цагаар цэлсийн +127 хэмээс -173 хэм хүртэл огцом уналт ажиглагдаж байдаг бол тэдгээр нүхэнд температур 17 хэм орчим байжээ.