Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд тархи, нугасны хорт хавдрыг өвчний эхний шатанд шээсний шинжилгээгээр тодорхойлж эхэлсэн талаараа мэдээллээ. Уг шинжилгээний баталгаа нь 100 хувийн нарийвчлалтай болохыг онцлон тэмдэглэв. “Applied materials & interfaces” сэтгүүлд нийтэлснээр, шээсээр нь төв мэдрэлийн системийн хавдрыг оношлох технологи боловсруулахад эл өвчний эсүүдийн үүсгэдэг микро РНХ-ийг биомаркер болгон ашигладаг юм байна. “Энэхүү технологийн гол онцлог нь хавдрын хэмжээ, өвчний үе шатаас үл хамааран шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ч тархины хорт хавдрыг эрт үед нь илрүүлдэгт оршино. Энэ бол хавдрын оношилгоо, эмчилгээнд шинэ алхам боллоо” гэж судалгааны багийнхан танилцуулжээ.
Бэлтгэсэн: Э.Хана