Дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэе.
- Хар тамхины эсрэг олон улсын өдөр тохиож байна.
- 1983 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч Миранда Керр мэндэлжээ.
- Мөн 1964 оны энэ өдөр "Ирээдүй рүү буцсан нь", "Чарлигийн сахиусан тэнгэр" киноны од Криспин Глоуер мэндэлжээ.
- 1534 онд Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
- 1657 онд Хойд Америкийн Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хот шашны эрх чөлөөг соёрхон баталжээ.
- 1810 онд Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.
- 1826 онд Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
- 1876 онд Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.
- 1902 онд нэрт физикч Пьерр болон Мари Кюри нар радын хлоридыг боловсруулав.
- 1922 онд Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетын нутгийг ЗХУ-ын засгийн газар автономи эрхтэй болгожээ.
- 1946 онд "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.
- 1999 онд Колумбин ахлах сургуулийн халдлага: АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар зэвсэглэн халдаж 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.
- 2010 онд Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Дийпуотер Хорайзон" өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.
- 2012 онд Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.