Мексиктэй залгаа хил дээрээ хана босгох ажлаа хэдийн эхлүүлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Үүнд зориулах нэг тэрбум орчим долларын гэрээг Пентагон хоёр компанитай байгуулсан билээ.
АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээг Мексик авахгүй бол тус улстай залгаа хилээ бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаахаа Д.Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Гэвч уг хилийг хаавал АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.