1429 оны энэ өдөр англичуудтай байлдаж байсан Францын армийг Жанна д’Арк удирдах болжээ.
1502 оны энэ өдөр загалмайн шашин хүлээж аваагүй мавруудыг( VIII зуунд Испанийн газар нутагт ирээд сууршсан араб болон африк хүмүүсийн ерөнхий нэр) Кастилаас (Испанийн түүхэн газар нутаг) хөөн гаргажээ.
1804 оны энэ өдөр гүн ухаантан Имманиуль Кант нас баржээ.
1809 оны энэ өдөр амьд организмын хувьслын онолыг үндэслэгч Чарльз Дарвин төржээ.
1898 оны энэ өдөр автомашины ослын анхны хохирогч Генри Линдфильд өөрийнхөө машинтай онхолджээ.
1899 оны энэ өдөр Испани улс Германд Каролины,Марианы арлуудын өмнөд хэсэг мөн Палауг худалджээ.
1908 оны энэ өдөр Нью-Йоркод анхны дэхийг тойрсон автомашины уралдаан эхэлжээ.
1912 оны энэ өдөр Цин улсын бэлбэсэн хатан хаан балчир настай эзэн хаан Пу Игийн өмнөөс хаан ширээнээс татгалзан, Бүгд найрамдах улс байгуулах хамгийн сүүлчийн зарлигаа гаргажээ.
1941 оны энэ өдөр фашист Германы арми Умард Африкийн байлдааны ажиллагаагаа эхлүүлжээ.
1941 оны энэ өдөр пенициллиныг анх удаа өвчтөнд хэрэглэжээ.
1945 оны энэ өдөр Перу улс Германд улсад дайн зарлажээ.
1947 оны энэ өдөр хуучин ЗХУ-ын Хабаровск мужид төмөр солир унажээ.Агаар мандалд орох үеэрээ солир задран солирын бороо болж газарт унажээ. Нийт 27 тоннын 3500 гаруй хэлтэрхий цуглуулсан аж.
1958 оны энэ өдөр Хятадын үсрэнгүй хөгжил улс төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн хортонтой (харх, шумуул, ялаа, болжмор) тэмцэх томоохон компанит ажил хэлжээ. Ялангуяа болжморын эсрэг ажиллагаа маш өргөн явагдсан аж.
1961 оны энэ өдөр хуучин ЗХУ дэлхийд анх удаа гараг хоорондын автомат станц хөөргөжээ.
1968 оны энэ өдөр Вьетнамд Өмнөд Солонгосын агаарын хүчний цэргүүд Пьёнг-Хи тосгоны иргэдийг хоморголон устгажээ.
1990 оны энэ өдөр Душанбед эрх баригчид болон сөрөг хүчний хоорон дох улс төрийн зөрчил хурцдан иргэний дайнд хүрчээ.
1992 оны энэ өдөр Монгол Улсын шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.
1994 оны энэ өдөр Лиллехаммерт XVII Өвлийн олимпын наадам эхэлжээ.
1999 оны энэ өдөр АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Билл Клинтоныг Моника Левинскийн хэрэгт буруугүй хэмээн үзэж түүнд итгэл үзүүлэх явцыг дуусгавар болгожээ.
2002 оны энэ өдөр Гаагын олон улсын шүүх хуучин Югослав улсын Ерөнхийлөгч асан Слободан Милошевичийг дайны гэмт хэрэгт буруутган шүүж эхэлжээ.
2010 оны энэ өдөр Ванкуверт XXI Өвлийн олимпын наадам эхэлжээ.