"Кардифф Сити” клубийн хөл бөмбөгч Эмилио Салагийн цогцос олдсон тухай Их Британийн агаарын осолыг мөрдөх хэлтэс (AAIB) мэдэгджээ. Энэ сарын 3-нд буюу өнгөрсөн ням гаригт Ла-Маншийн хоолойн ероолоос хөл бөмбөгчийн сууж явсан хөнгөн моторт нисэх онгоцны сэг олдсон байна. Нэгдүгээр сарын 21-нд Ла-Маншийн дээгүүр нисэж явсан уг онгоцтой холбоо тасраад өдий хүрсэн ажээ. Онгоцонд Эмилио Салагаас гадна тус онгоцны нисгэгч 59 настай Дэвид Ибботсон гэгч явж байжээ. 63 метрийн гүнд осолдсон онгоцны сэгэн дундаас амь үрэгдсэн тамирныг гаргаж ирэх ажиллагаа маш хүнд нөхцөлд явадгсан учир цогцсыг дөнгөж өчигдөр л Портленд боомтод авчирчээ. Цогцос “Кардифф сити” клубийн хөл бөмбөгч Эмилио Салагийнх мөн гэдгийг задлан шинжилгээчид нотолсон байна.