Монголоос импортоор оруулж ирсэн гайхан махан хиамнаас Африкийн гайхан мялзан өвчний нян илэрсэн талаар Эрхүү муж болон Буриадын Хөдөө аж ахуй хяналтыг удирдах газар мэдэгджээ. Тус байгууллага өмнө нь Монголд энэ оны нэгдүгээр сард гайхан мялзан өвчний дэгдэлт гарсан тухай мэдээлж байжээ. Тэгэхэд эл өвчний улмаас 85 гахай үхэж, 214-ийг уётгалд оруулсан байна.
Өнгөрсөн сарын 31-ний өдрөөс эхлэн Монголоос амьтны гаралтай бүтээгдэхүүн болон тэжээл оруулахыг хориглосон удирдамж Эрхүү муж болон Буриадын Хөдөө аж ахуй хяналтыг удирдах газар гаргажээ.
Африкийн гахайн мялзан гэдэг нь гоц халдварт өвчин бөгөөд хоёр долоо хоногийн дараа л илэрдэг аж. Халдварт нян хоол хүнсээр, гэмтсэн салстаар (шарх,хазалт) дамжин хүн амьтны бие организмд ордог юм байна. Тус нян хүнд халдсан тохиолдол одоохондоо бүртгэгдээгүй ч нян өсөн үржиж, хөгжихийн хэрээр халдварын хэлбэрээ өөрчлөх магадлал өндөр гэж эрдэмтэн үзэж байна.