1648 оны энэ өдөр 80 жил үргэлжилсэн Голланд, Испанийн хоорондох дайн Мюнстер болон Оснабрюкийн гэрээгээр дуусгавар болжээ.
1649 оны энэ өдөр Английн хаан I Карл цаазаар авахуулжээ.
1667 оны энэ өдөр Андрусовын энхийн гэрээ байгуулагдсанаар Орос,Польшийн дайн дуусжээ.
1703 оны энэ өдөр Японы Эдо хотод (одоогийн Токио) 47 самурай хааны ордны ёслолын сайд Кира Есинакаг алж өөрийн эзэн Асано Наганоригийн өшөөг авчээ.
1835 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдах анхны оролдлого хийжээ.
1882 оны энэ өдөр АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельт төржээ.
1889 оны энэ өдөр Австри Унгарын хаан ширээний угсаа залгамжлагч хунтайж Рудольф өөрийн нууц амраг гүнгийн ахайтан Мэри Ветсерын хамт хааны ангийн отог Майерлингэд амиа хорлосон байдалтай олджээ.
1902 оны энэ өдөр Англи, Япон хоёр улс Оросын эсрэг эвсэл байгуулжээ.
1911 оны энэ өдөр Филиппинд галт уулын хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 1335 хүн амь үрэгджээ.
1917 оны энэ өдөр жааз хөгжмийн анхны пянз АНУ-д гарчээ.
1915 оны энэ өдөр анх удаа Германы арми Францын Гавр боомтыг дайрахдаа далайн шумбагч онгоц ашиглажээ.
1933 оны энэ өдөр Адольф Гитлер Германы Канцлер болжээ.
1943 оны энэ өдөр Сталинградын тулаанд Германы 6-р арми бууж өгснөөр Дэлхийн II дайны явц өөрчлөгджээ.
1946 оны энэ өдөр Махатма Ганди алуулжээ.
1969 оны энэ өдөр “Beatles” хамтлаг хамгийн сүүлчийн тоглолтоо Лондонгийн Apple Corps байшингийн дээвэр дээр хийжээ.
1964 оны энэ өдөр Өмнөд Вьетнамд төрийн эргэлт гарч нэг цэргийн дэглэм нөгөөгөөр солигджээ.
1991 оны энэ өдөр Америкийн физикч транзистор радиог зохион бүтээгч, Нобелийн хоёр удаагийн шагналт Жон Бардин нас баржээ.
2000 оны энэ өдөр Румын Австрийн хамтарсан “Аурул” компанид осол гарсны улмаас Дунай мөрөн руу 100 мянган шоо метр хүнд металл оржээ. Эл сүйрлийг Чернобылийн дэлбэрэлттэй дүйцүүлдэг аж.
2003 оны энэ өдөр Бельги улсад ижил хүйстэн гэрлэлтийг зөвшөөрчээ.