Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар онцлох үйл явдал болж өнгөрснийг сонирхуулъя.
- 532 онд Эртний Константинополь хотод Никагийн бослого гарав.
- 1547 онд Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.
- 1607 онд Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаас Женоагийн банк дампуурав.
- 1797 онд Францын хувьсгал: Францын усан онгоц, эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.
- 1822 онд Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.
- 1833 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жексон, дэд ерөнхийлөгч Мартин ван Бюрен рүү Өмнөд Каролина мужид гарсан бослогыг энхийн замаар нэн даруй дарахыг шаардсан захидал бичиж байжээ.
- 1840 онд АНУ-ын түүхэн дэх томоохонд тооцогдох байлдааны хөлөг онгоц Лонг Айлэнд орчимд живж, улмаар 139 хүн амиа алджээ.
- 1847 онд Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.
- 1849 онд Британийн эзэн хааны усан флот Канадын Ванкуверын колонийн захиргааг байгуулав.
- 1888 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.
- 1893 онд Их Британийн Тусгаар тогтнол, хөдөлмөрийн намын анхны хуралдаан Лондон хотноо болжээ.
- 1895 онд Африкийн Этиоп улсыг эзлэх Италийн дайн болж, улмаар Италийн тал ялалт байгуулсан юм.
- 1910 онд АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.
- 1942 онд Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.
- 1960 онд ЗХУ дахь Гулаг буюу албадан хөдөлмөрийн лагерийн системийг албан ёсоор халав.
- 1966 онд АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.
- 1972 онд Гана улсын Ерөнхийлөгч Эдуард Акуфо-Аддо болон ерөнхий сайд Кофи Адрефа Бусиа нарыг хороож, хурандаа Игнатиус Куту Ачимпонг төрийн эрхийг авчээ.
- 1977 оны энэ өдөр Америкийн жүжигчин, "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Трой" киногоороо алдарт хүрсэн Орландо Блүүм мэндэлжээ.
- 1988 онд Тайванийн Ерөнхийлөгчөөр Ли Тэн-Хүй сонгогдсон нь тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн анх удаа засгийн эрхийг авсан тохиолдол боллоо.
- 1990 онд Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.