Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч дуулга өгөх тохиолдол ОХУ-д эрс нэмэгджээ. Нийт дүнгээрээ Оросын 170 хотод ийм төрлийн дуудлага ирснээр Онцгой байдлын байгуулага, Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд олон удаа ажилласан байна. Ингэхдээ нийт 1 сая 400 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Үүнээс үүдэн нийт дүндээ 5,2 долларын хохирлыг улс хүлээсэн байна. Өнгөрсөн 24 цагийн дотор л гэхэд Санкт-Петербург хотын 115 байрнаас 80 мянган иргэнийг хуурамч дуулгад үндэслэн нүүлгэсэн тухай дүн үзүүлэлтийг ОХУ-ын аюулгүй байдлын улсын алба мэдээллээ.
ОХУ-д алан хядах ажиллагаа үе үе болдог ч үүний зэрэгцээ бөмбөг тавьсан гэх хуурамч дуудлагыг өгөх нь уламжлал болжээ. Иргэд болоод төрийн алба хаагчдыг ингэж сандралд оруулдаг этгээдүүдийн тодорхой хувийг оюутан залуус эзэлдэг байна. Тэд сургуулиа таслах, хичээлдээ суухгүй байх сонирхлоо хуурамч дуудлага өгөх байдлаар гүйцэлдүүлдгийг Оросын мэргэжилтнүүд онцолж байна.