АНУ-ын Аризоны мужийн эмнэлэгт 10 жил комын байдалтай байсан нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Мужийн цагдаагийн газар тухайн хэргийг хүчингийн хэрэг хэмээн үзэн шалгаж эхэлсэн байна. Хүүхдийн байдал одоогоор тогтвортой байгаа гэнэ. Уг үйл явдал босон Hacienda эмнэлэг нь эдгэршгүй өвчтэй бага насны болон өсвөр насны хүүхдүүдийг асран сувилах чиглэлээр ажилдаг аж. “CBS” телевизийн сувгийн мэдээлж байгаагаар эмнэлгийн ажилтнууд өвчтөнийг жирэмсэн гэдгийг мэдээгүй байжээ. Тус өвчтөнд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байсан тул түүний өрөөнд эмнэлгийн олон ажилтнууд ордог байсан аж. Хохирогчийн гэр бүл эмнэлгийг өвчтөндөө шаардагдах анхаарлыг тавьж чадаагүй улмаас охин нь хүчирхийлэлд автлаа хэмээн буруутгаж байгаа аж. Хохирогч өвчтөний нэр усыг дэлгээгүй бөгөөд ямар ч байсан Сан-Карлосын угуул индейчуудын омгийн гишүүн гэнэ. Тэрээ 10 жилийн өмнө усанд живснээс болж ийнхүү комд орсон аж. Цагдаагийн газар тус эмнэлгийн эрэгтэй ажилчдын ДНХ-г авч шалгаж хэлсэн байна. Эмнэлгийн удирдлага “Биднийг үнэхээр цочирдуулсан эл хэргийг түргэн илрүүлэхийн тулд бид цагдаагийнхан болон бусад хуулийн байгууллагатай бүх талаар хамтарч ажиллах болно” гэж мэдэгджээ. Эл хэрэг гарсны дараахан тус эмнэлгийг хариуцсан компанийн гүйцэтгэх захирал ажлаасаа огцорсон байна.