МЭӨ 49 оны энэ өдөр Юлий Цезарь цэргүүдийнхээ хамт Рубикон голыг гаталснаар иргэний дайны эхлэлийг тавьжээ.
МЭӨ 9 оны энэ өдөр Баруун Хань улс мөхөж, Синь улсын хаанчлал эхэлжээ.
1514 оны энэ өдөр Испанид Библийн судар олон хэл дээр хэвлэгдэн гарчээ.
1601 оны энэ өдөр Английн Зүүн Энэтхэгийн компани Индостаны хойг болон Зүүн өмнөд Азийн аралуудад монополь худалдаа явуулах эрхийг авчээ.
1781 оны энэ өдөр Оросын эзэнт гүрэн Францтай далайн болон худалдааны гэрээ байгуулжээ.
1810 оны энэ өдөр Наполеон эхнэр Жозефинагаас салж гэрлэлтээ цуцлуулжээ.
1919 оны энэ өдөр Германд Зөвлөлт бүгд найрамдах улс тунхаглагджээ.
1920 оны энэ өдөр Үндэстнүүдийн Лигийн анхны чуулган дээр Дэлхийн I Дайныг дуусгасан Версалийн гэрээ байгуулагджээ.
1946 оны энэ өдөр Лондонд болсон НҮБ-ын анхны чуулганд 51 улс орон оролцжээ.
1959 оны энэ өдөр ЗХУ Куб улсын хувьсгалт Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.
1962 оны энэ өдөр Перуд цасан хөрсний нуралтын улмаас 7 минутын лотор Ранраирка хот болон зургаан жижиг тосгон газрын хөрснөөс арчигджээ. Нас барсан хүний тоо одоо болтол тодорхой болоогүй аж. Ойролцоогоор 4,0 мянган хүн гэсэн тоо байдаг.
1984 оны энэ өдөр АНУ болон Ватикан хоёр дипломат харилцаагаа 117 жилийн дараа сэргээжээ.
1985 оны энэ өдөр Никарагуагийн Ерөнхийлөгчөөр Даниэль Ортега болжээ.
1989 оны энэ өдөр Кубын цэрэг Анголоос гарч эхэлжээ.
2007 оны энэ өдөр Гвиней улсад Ерөнхийлөгч Лансан Контийг огцрохыг шаардсан бүх нийтийн ажил хаялт болжээ.
2013 оны энэ өдөр Пакистанд хэд хэдэн дэлбэрэлт болж, 100 гаруй хүн нас барж, 270 хүн шархадсан аж.