CBS телевизийн мэдээлснээр БНАСАУ төлөөлөгчдөө өнгөрсөн оны 9-р сард Оттава хот руу илгээж Канадын талтай нууц уулзалт хийжээ. Уулзалт хоёр хоног үргэлжилсэн байна. Канадын тал тэдэнтэй уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, хүний эрхийг хамгаалах зэрэг асуудлын талаар ярилцах санаачлага гарган тодорхой саналыг дэвшүүлсэн гэнэ.
Үүний зэрэгцээ, уулзах боломж тэр бүр олдоод байдаггүй тул хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ардчилсан Солонгосын төлөөлөгчдөд уламжилжээ. CBS телевизийн өгүүлснээр ийм өндөр хэмжээний уулзалт, хэлэлцээрийг хийхийн тулд Канад улс ойрын хамтрагч улс оронтойгоо байр сууриа тохиролцож байж хийдэг гэнэ.
Канад улс БНАСАУ-тай байгуулсан дипломат харилцаагаа 2010 онд зогсоосон. Хоёр талын уур амьсгал зөөлөрч эхэлсэн 2018 оны хавраас тодорхой түвшинд харилцаа тогтоож эхэлжээ.