Литва улсад байрлаж буй Америкийн цэргийн алба хаагчид тус улсын төрийн далбааг доромжилсон талаарх гомдлыг нутгийн нэгэн иргэн Цагдаагийн газарт гаргажээ. Түүний мэдүүлснээр Америкийн цэргүүд Литва улсын хоёр дахь том хот Каунаст байхдаа Прокуратурын барилга дээр мандуулсан байсан Литвагийн төрийн далбааг буулгаж ирэн, урж тастсан байна. Уг явдал аль 2018 оны дөрөвдүгээр сард болсон ч холбогдох байгууллагууд хав дараад өнгөрчээ. Baltnews сайтын мэдээлснээр Литвын хуулийн байгууллага дээрх асуудлаар улсынхаа Батлан хамгаалах яам болон Америкийн цэргийн удирдлагатай хэлэлцсэн аж.
Өнгөрсөн оны долдугаар сард Литва улсын ерөнхийлөгч Даля Грибаускайте ОХУ-ын зүгээс аюул заналхийлэл үзүүлж байна гэж үзэн улсынхаа батлан хамгаалах байдлыг хангах үүднээс Америкийн агаараас эсэргүүцэх пуужинг эх орондоо байруулах шийдвэр гаргасан билээ.