1325 оны энэ өдөр Португалийн хаан ширээнд IV Альфонсо заларчээ.
1502 оны энэ өдөр Ромын пап XIII Григорий төржээ. Тэрээр цаг тооллын хуанлийг григорианы тололд шилжүүлэн шинэчилжээ.
1558 оны энэ өдөр Францын цэрэг их газар дахь Английн эзэмшлийн сүүлчийн газар нутгийг эзэлжээ.
1598 оны энэ өдөр Оросын хаанаар Борис Годунов өргөмжлөгджээ.
1785 оын энэ өдөр Францын зохион бүтээгч Жан-Пьер Франсуа Бланшар болон Америкийн эмч Жон Жефферсон нар удаа Ла-Маншийн хоолойг агаарын бөмбөлгөөр гаталжээ.
1789 оны энэ өдөр Жорджа Вашингтон АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
1839 оны энэ өдөр Францын физикч Франсуа Араго фото зургийн процессыг зохион бүтээснээ зарлажээ.
1876 оны энэ өдөр Лондон хотод дэлхийн хамгийн анхны хиймэл мөсөн гулгуурын талбай нээгджээ.
1914 оны энэ өдөр Панамын суваг нээгджээ.
1935 оны энэ өдөр Бенито Муссолини болон Францын Гадаад хэргийн сайд Пьер Лаваль нар Франц Италийн хамтын гэрээнд гарын үсэн зуржээ.
1953 оны энэ өдөр Ерөнхийлөгч Трумэн АНУ-ыг устөрөгч бөмбөгтэй гэдгийг зарлажээ.
1964 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин Николас Кейж төржээ.
1965 оны энэ өдөр Индонези улс НҮБ-аас гарч байгаагаа мэдэгджээ.
1973 оны энэ өдөр Гитлерын унаж байсан “Мерседес” машин дуудлага хдалдаагаар 153 мянган доллараар зарагджээ.
1979 оны энэ өдөр Камбожийн дарангуйлагч Пол Потын дэглэм нуран унажээ.
1980 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайдаар Индира Ганди дахин сонгогджээ.
1985 оны энэ өдөр Формула1 тэмцээний Английн нисгэгч Льюис Хэмильтон төржээ.
1989 оны энэ өдөр угсаа залгамжлагч ханхүү Акихито Японы эзэн хаанд өргөмжлөгджээ.
1990 оны энэ өдөр Пизаны цамхаг налуу байдал нь улам нэмэгдэх болсон тул хаагджээ.
1999 оны энэ өдөр АНУ-ын Конгрессийн Сенатын танимд Ерөнхийлөгч Билл Клинтонд итгэл үзүүлэх талаарх шүүх хурал эхэлжээ.
2001 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр хүү Жорж Буш сонгогджээ.
2014 оны энэ өдөр Хонкгонгийн медиамагнат, Хятадын киноурлагийг үндэслэгчдийн нэг Шао Ифу нас баржээ.
2015 оны энэ өдөj Францын “Chgrlie Hebdo” шог сэтгүүлийг редакц террорист халдлаганд өртжээ.