Энэ оны эхний хоёр хоногт Газар дундын тэнгисийг гатлахыг оролдсон 401 цагаачийг Испанийн Эргийн хамгаалалтын албаныхан аварчээ. “France-presse” агентлагийн мэдээлснээр энэ сарын эхний өдөр Гибралтарын хоолой болон Альборан тэнгист 111, хоёр дахид 290 хүн аварсан байна.
Ойрхи Дорнод болон Хойд Африкийн хэд хэдэн оронд 2015 онд зэвсэгт мөргөлдөөн идэвхжсэний улмаас тус бүс нутгаас Европыг зорих хүний тоо эрс өссөн юм. Газар дундын тэнгис нь Европын Холбоонд дүрвэгсдийг хүргэх гол зам болдог бол хоёр дахь нь Балканы хойгоор дамжин өнгөрдөг аж.