МЭӨ 106 оны энэ өдөр Эртний Ромын илтгэгч, гүн ухаантан, улс төрч Марк Цицерон төржээ.
236 оны энэ өдөр Ромын хамба лам Антерус алуулжээ. Хожим түүнийг гэгээнтний тоонд оруулсан аж.
1431 оны энэ өдөр Бургундийн хунтайж олзлогдоод байсан Жанна д’Аркийг Английн хааны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг байсан ширээт лам Кошонд 10.0 мянган франкаар заржээ.
1501 оны энэ өдөр Дунд Азийн агуу яруу найрагч, соён гэгээрүүлэгч Алишер Навои нас баржээ.
1638 оны энэ өдөр Амстердам хотод анхны байнгын үйл ажиллагаатай “Схаубург” театр нээгджээ.
1749 оны энэ өдөр хамгийн эртний Данийн “Berlingske” сонины анхны дугаар гарчээ
1815 оны энэ өдөр Австр, Их Британи, Франц улс Прусс болон Оросын эсрэг нууц холбоо байгуулжээ.
1868 оны энэ өдөр Японд 700 жил үргэлжилсэн сегуний ноёрхол төгсгөл болж эзэн хааны төрт ёс сэргэжээ.
1871 оны энэ өдөр маргарин тосыг зохиож гаргасан хүн нь биш харин Америкийн бизнесмен Генри Брэдли өөрийн нэр дээр патенталжээ.
1911 оны энэ өдөр газар хөдлөлтийн улмаас Теркмений Верный хот бүхэлдээ нуржээ.
1923 оны энэ өдөр Чехийн шог зохиолч Ярослав Гашек нас баржээ.
1924 оны энэ өдөр Английн арихеологч Говард Картерын судалгааны баг Египтын фараон Тутанхамоны занданшуулсан шарилыг олжээ.
1925 оны энэ өдөр Бенито Муссолини “Дуче” цол хүртжээ.
1956 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин Мэл Гибсон төржээ.
1956 оны энэ өдөр Эйфелийн цамхагт гар гарч дээд хэсэг нь тэр чигтээ шатжээ.
1957 оны энэ өдөр “Гамилтон” компани анхны элетрон цагийг гаргажээ.
1959 оны энэ өдөр Аляск АНУ-ын 49 дэх муж болжээ.
1961 оны энэ өдөр АНУ Куб улстай дипломат харилцаагаа тасалжээ.
1969 оны энэ өдөр Формула-1 тэмцээний долоо удаагийн аварга Германы нисгэгч Михаэль Шумахер төржээ.
1977 оны энэ өдөр “Аpple” компанийн анхны компьютер гарчээ.
1995 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий дээр ДОХ өвчнөөр өвчилсөн хүний тоо 1,0 саяд хүрлээ хэмээн мэгэджээ.