АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эцгийнхээ холбоо сүлбээний ачаар 1960-аад онд цэрэгт татагдахаас залсхийж чаджээ. Түүний эцэг нэгэн таньдаг ортопед (хиймэл эрхтэн суулгадаг) эмчээрээ хүүдээ эрүүл мэндийн хуурамч дүгнэлт гаргауулсан гэж The New York Times сонины цахим хувилбарт мэдээлжээ.
Тус сайт Нью-йорк хотын ортопед эмчийн охидуудаас дээрх мэдээллийг авсан тухайгаа дурьджээ. Охидыг эцэг Ларри Браунстайн гэгч 2007 онд нас барсан бөгөөд амьд сэрүүн байхдаа барилгын бизнесийн магнат Фред Трампад (Дональд Тармпын эцэг) хүүд нь хуурамч онош гаргаж өгч тус хүргэсэн тухайгаа олон удаа ярьдаг байжээ. Тэрхүү оношдоо залуу Трампад хөлний тавхайдаа яс ургалттай гэсэн онош бичсэн аж. Тухайн үед эл оношоор хууль ёсоор цэргийн албанаас чөлөөлдөг байж.
Мөн тус сайт судалгаа явуулан АНУ-ын Ерөнхийлөгч Трампад 1968 онд өөрөөр хэлбэл Вьетнамын дайны эд явагдаж байх үед яс ургалттай гэсэн онош тавигдсан байхыг олж мэджээ. Эл онош тавигдахаас өмнө Трамп дээд сургуульд сурч байгаа гэдгээр дөрвөн ч удаа цэргийн алба хаахыг нь хойшлуулсан байна. Гэхдээ Лари Браунстайн эмч Трампад үзлэг хийн оношыг тавьсан гэсэн нотлогоо олдоогүй ажээ.