887 оны энэ өдөр Италийн хаанаар I Беренгар сонгогджээ.
1489 оны энэ өдөр Католик сүмийн дайчид Гранадын эмир XIII Мухамедын эзэмшилд байсан Испанийн Альмерог булаан эзэлжээ.
1530 оны энэ өдөр Их Могол гүрнийг үндэслэгч Захиреддин Мухаммед Бабур нас баржээ.
1606 оны энэ өдөр У.Шекспирын “Хаан Лир” жүжиг анх тайзнаа тавигджээ.
1776 оны энэ өдөр Ж.Вашингтоны арми АНУ-ын тусгаар тогтолын төлөөх дайны гол эргэлт болсон Трентоны тулаалдаанд ялалт байгуулжээ.
1790 оны энэ өдөр Францын эзэн хаан XVI Людовик Францын хувьсгалын Иргэний үндсэн хуулийг ард түмний өмнө хүлээн зөвшөөрчээ.
1802 оны энэ өдөр Перс болон Орос гүрэн Кавказ дахь нөлөөний цар хүрээний талаар Георгиевын гэрээ байгүүлжээ.
1805 оны энэ өдөр Австр, Франц хоёр Пресбургийн энхийн гэрээнд гарын үсэг зуржээ.
1811 оны энэ өдөр Виржинийн мужийн Ричмонд театрт гал гарч тус мужийн амбан захирагч Жорджа Уильяма Смита болон Америкийн анхны Үндсэний банкны ерөнлийлөгч Авраам Б.Венабал нар амь үрэгджээ.
1812 оны энэ өдөр Наполеоны их цэргийн үлдэгдэл Орос орныг орхин гарчээ.
1825 оны энэ өдөр Оросын хаан ширээнд I Николай заларсантай зэрэгцээд Декабристын бослого гарчээ.
1890 оны энэ өдөр Германы архиелогч Микены болон эртний Троийн судлалыг анх нээсэн Генрих Шлиман нас баржээ.
1893 оны энэ өдөр БНХАУ-ын улирдагч Мао Зедун төржээ.
1925 оны энэ өдөр Энэтхэгт Коммунист нам байгуулагжээ.
1944 оны энэ өдөр ЗХУ-ын Улаан армийн эсрэг оросын казакуудаас (Оросын Дон, Кубани нутгаар сууршдаг байсан морин цэргийн хүмүүс) бүрдсэн фашистын СС-ийн их анги тулаанд оржээ.
1946 оны энэ өдөр алдартай гангстер Багси Сигелем Лос-Вегаст тансаг зэрэглэлийн “Фланминго” зочид буудал барьсан явдал тус хот дэхийн мөрийтэй тоглоомны төв болох эхлэл болжээ.
1949 оны энэ дөр Альберт Эйнштейн өөрийн харьцангуй онолыг танилцуулжээ.
1959 оны энэ өдөр Зөвлөлтийн судалгааны анги Антрактидын умард туйл хүрчээ.
1990 оны энэ өдөр дэлхийн шатарын аваргын төлөөх даагаа нэхэх тоглолтонд Г.Каспаров А.Карповыг хожжээ.
1991 оны энэ өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөл тус улсыг төрт улс болон олон улсын эрх зүйн субьектын хувьд дуусгавар болсон тухай мэдэгдэлд гарын үсэг зуржээ.
2004 оны энэ өдөр Энэтхэгийн далайд 9,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж Индонез, Шри-Ланк, Энэтхэгийн хойд хэсэг,Тайланд зэрэг орны эрэгт гарсан цунами 300,0 мянган орчим хүний аминд хүрчээ.
2004 оны энэ өдөр Украины улбар шар хувьсгалын үр дүнд тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явагджээ.
2009 оны энэ өдөр Хятадад дэлхийн хамгийн урт хурдны төмөр зам тавигджээ.
2009 оны энэ өдөр “Yves Rocher” гоо сайхны компанийг үүсгэн байгуулагч Ив Роше нас баржээ.