Сүрьеэ өвчин нь дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсон хэвээр байгаа ба ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд жил бүр 10 сая гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, нэг сая гаруй хүн сүрьеэгийн улмаас нас барж байна. Нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна.
Монгол улс нь ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орны дотор сүрьеэгийн өвчлөл өндөр долоон орны тоонд тогтмол орж, жил бүр 4000 гаруй хүн шинээр өвчилж байгаа юм. Тиймээс уг өвчний ерөнхий ойлголтын талаар инфографик байдлаар хүргэж байна. Цаашид цуврал байдлаар мэдээлэл хүргэх болно.