Хотын өнгө төрхийг тодорхойлогч брэнд бий болгохоор зорьж буй "Urban Jeans"-ийн захирал Д.Тунгалаг өнөөдөр оёдлын салбарынхан нэгдэхээр зэхэж байгаа талаар дуулгасан. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр дотоодын хэрэгцээний 80 хувь нь импортоор орж ирж байгаад гонсгор явдгаа нуугаагүй. Хэрэв бид импортоор орж ирсэн хувцаст зарцуулдаг мөнгөө дотооддоо авч үлдэж чадвал 12 000 хүний ажлын байрыг бэлдэх боломжтой гэв. Түүний зорьж буйгаар дотоодын хэрэгцээгээ 50 хувь хангах хэмжээнд хүртэл явах бодолтой буйгаа хуваалцлаа.
"Urban Jeans"-ийн захирал өөрөө дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар бүрэн гоёж чадсан болов уу гэдэг асуултад тэрбээр:
Миний дотортой өмд, цамц хоёр Urban Jeans-ийн сүүлд гарсан загвар. Ороолт маань "Goyo" брэндийнх. Харин хүрэм, гутал, цүнх гээд бусад хувцас нь импортоор орж ирсэн. Яг одоо өмссөн хувцасны 40 хувь л дотоодод үйлдвэрлэсэн юм байна. Ингээд бодсон чинь би хүртэл 100 хувь дотоодын бүтээгдэхүүнээрээ гоёж чадахгүй байна даа гэв.