Өглөөнөөс орой тэгээд шөнө үе үе сэрж эморох нь байж болох хамгийн хүнд үеийн эморлын шинж тэмдэг гэж хэлмээр байна.
Эморлын үе бол охидын хувьд сарын тэмдэг ирэхээс ч хэцүү. Хөөрхий эморогчид их хэмжээний хоол, амттан идэж гансралаа тайлах гэж оролдоно. Ингэхдээ тэд ганцаараа байхыг л илүүд үздэг. Ер нь хүнд төвшний эмо хүмүүс энэ үедээ орь ганцаараа байсан дээр гэж боддог. Хажууд нь байгаа хэн ч түүнд таалагддаггүй тохиргоон дээрээ тавьчихсан байдаг болохоор зүгээр л зөнд нь хаяж тэднийг ойлгоорой.
Үе үе хөнгөвтөр эморчихдог хүний зүгээс бяцхан зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
- Ямар нэгэн соён гэгээрүүлэх шинжтэй ярилцлага уншаад үзээрэй. Энэ нь таныг шал өөр зүйлд сатааруулах бөгөөд сэтгүүлч, зочин 2-ын үзэл бодолтой өөрийнхөө бодлыг тэрсэлдүүлэх нь хэсэг хугацааны стресс тайлах арга болно.
- Дэлгүүр явж хямдхан ч хамаагүй нэг шинэ зүйл худалдаж аваарай.
- Хангалттай эморсон гэж үзвэл гарж найзуудтайгаа уулзахыг зөвлөе.
- Дурсамж дүүрэн дуутай playlist-ээ сонсохоос зайлсхий.
- Өдөр бүр өмсдөггүй хувцсаа сонгож өмсөөрэй.
- Шүүгээн дэх хувцсаа бүгдийг нь гаргаж байгаад эхнээс нь нэг сайхан эвх.
- Хамаг анхаарлаа ажилдаа л хандуул.
- Ер нь градустай юм уугаад дэмий. Эмо хүн согтчихвол хажуу хавирганы хүндээ гай л болно. Тэгэхээр хүмүүс чамаас залхаж эхэлнэ гэсэн үг.
- Эрүүл хооллох гэж хичээ. Хоол ундаа хэтрүүллээ гээд санаа чинь амрахгүй.
- Караокены дуу сонсонгоо дагаж дуулаарай. Дэргэд чинь бас нэг чи байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.
- Тэгчих юмсан гэж бодож явдаг ажлуудаа нэг нэгээр нь амжуулаад аваарай. Сэтгэл уужирдаг юм.
- Эсвэл шинэ үг цээжлэх ч үр дүнтэй байж мэднэ.
- За за тэгээд бүүр болохгүй байвал зүгээр л унтаад өг.