Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Газын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санал хураалт дахин ойшлогдов

Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэх тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийн санал хураалт дахин хойшиллоо гэж Аюулгүйн зөвлөлийн эх сурвалж РИА Новости агентлагт мэдэгдэв.
2023-12-22

Холливудын од Вин Дизелийг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Пүрэв гарагт Калифорнийн Дээд шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь 2010 онд болсон гэх үйл явдлаас үүдэлтэй. Жүжигчний туслах байсан  Аста Жонассон мэдэгдэж буйгаар Дизель түүнийг Атланта дахь зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн гэжээ. Эмэгтэй “бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа" тодорхой ойлгуулсан ч Дизель үл тоомсорлосон гэж гомдолд бичжээ.
2023-12-22

Чехийн их сургуульд халдлага болж 15 хүн нас барж, 25 хүн шархаджээ

Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт Прага хотын Карлын их сургуулийн байранд буудалцаан болжээ. Цагдаагийнхны мэдээлснээр 15 хүн амиа алдаж, 25 шархадсаны 10 нь маш хүнд байдалтай байна.  Мөн гэмт хэрэг гарсан өдөр буюу пүрэв гарагт халдлага үйлдсэн  этгээдийн аав нас барсан байдалтай олдсон гэж мэдээнд дурджээ.
2023-12-22

Красноярск хотын парламент дахь ЛДПР бүлэглэлийн удирдагчийг авлига авсан хэргээр баривчилжээ

Красноярск хотын төв дүүргийн шүүх Красноярск хот дахь нутаг дэвсгэрийн хууль тогтоох депутат Александр Глисковыг баривчиллаа. /Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/ Онцгой их хэмжээгээр авлига авсан хэмээн бүс нутгийн шүүхийн хэвлэлээс телеграмм сувгаар мэдэгджээ.
2023-12-22

2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах улс олдохгүй нь

2030 оны өвлийн олимпийг зохион байгуулах газар олдохгүй болох нь гэж  Олон улсын олимпын хороо (ОУОХ) санаа зовж эхэлжээ. Тэмцээн болоход зургаан жил үлдээд байгаа бөгөөд зохион байгуулахыг хүссэн  өргөдөл гаргагч орнууд нэг нэгээрээ хүсэлтээ эргүүлэн  татаж байна.
2023-12-20

Санкт-Петербург дахь "Hyudai Motor" автомашины үйлдвэрийг 100 ам.доллароор худалджээ

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компанийн захирлуудын зөвлөл Санкт-Петербург дахь үйлдвэрээ Оросын  “Арт-Финанс” компанид худалдахыг зөвшөөрчээ. Энэ тухай “Reuters” мэдээлэв.
2023-12-20

“Берлин, Мюнхен хот руу нислэг үйлдэхээр Германы талд хүсэлт тавьсан” 

Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаа үйлдэж буй нислэгийг хоёроор нэмэгдүүлж, Берлин, Мюнхен руу зорчигч тээвэрлэх хүсэлтийг ЗТХЯ-наас тус улсын Холбооны цахим хөгжил, тээврийн яаманд хүргүүлсэн байгаа аж. Монгол, Герман улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан энэ ажлыг урагшлуулах зорилт тавин ажиллаж буйг дурдлаа. 
2023-12-20

Аpple компанийн ухаалан бугуйн цагийг худалдахыг хоригложээ

АНУ-д Apple-ын шинэ ухаалаг бугуйн цагийг пантентын эрхийг зөрчсний улмаас   худалдахын зогсчээ. Энэ тухай 9to5Mac мэдээлэв.
2023-12-20

Диана гүнжийн даашинз нэг сая гаруй доллараар зарагджээ

Диана гүнжийн 1985, 1986 онд өмсөж байсан даашинз  904,699 фунт стерлинг буюу 1,148,080 доллараар зарагджээ. Энэ тухай BBC мэдээлэв.   Julien's Auctions 
2023-12-19

Хятадын баруун хойд хэсэгт газар хөдлөлт болж 100 гаруй хүн нас баржээ

Хятадын баруун хойд хэсэг Ганьсу, Чинхай  мужуудад мягмар гарагт шилжих шөнө 6,2 баллын хүчтэй  газар хөдлөлт болж  зуу гаруй хүн нас барж, 230 хүн бэртэж гэмтжээ.
2023-12-19

Кувейтийн эмир таалал төгсжээ

Кувейтийн эмир Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах 86 насандаа таалал төгссөн тухай тус улсын төрийн телевиз мэдээллээ.
2023-12-18

Марк Цукерберг ертөнцийн мөхөлд бэлдэн газар доор бүхэл бүтэн цогцолбор барьж эхэлжээ

Фэйсбүүк компанийг үндэслэгч, АНУ-ын тэрбумтан Марк Цукерберг Хаван арал дахь өөрийн эдлэн газарт  1.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар доорх бүхэл бүтэн   цогцолбор барьж байгаа тухай Wired хэвлэлийн сэтгүүлчид олж мэджээ.
2023-12-18

Украины эргэн тойронд

Израил, ХАМАС-ын хооронд үүссэн явдлаас үүдэн дэлхий дахины анхаарал бага зэрэг сулрав уу гэмээр ч Европын шүдний өвчин болоод зогсохгүй манай гаргийн эдийн засаг, нийгэм, улс төрийн байдалд сүүдрээ тусгасаар байгаа Украины одоогийн нөхцөл, үйл явдлын цаашдын болзошгүй өрнөлийн талаар Барууны судлаач, шинжээчдийн таамаглалын заримаас уншигчдынхаа сонорт хүргэж байна.
2023-12-18

Умард Солонгосын хөөргөсөн пуужин АНУ-ын аль ч цэгт цохилт өгөх боломжтой

Энэ даваа гарагт Умард Солонгосын хөөргөсөн тив алгасагч  пуужин  ердийн чиглэлийн дагуу  АНУ-ын бүх нутаг дэвсгэрт аюул учруулахаар байлаа гэж  Японы Батлан ​​хамгаалахын дэд сайд Шинго Миякегийн хэлснийг Kiodo агентлаг иш татан мэдээлэв.
2023-12-18

“Хүний эрх-75” уулзалтын үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авчээ

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар дэвшүүлсэн хүн бүрийн эрх чөлөө, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоох амлалт, суурь зарчмуудыг сэргээн санаж, дараагийн 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангахад эн тэргүүнд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэл, үүрэг амлалтаа хамтран тодорхойлох зорилго агуулсан тус дээд, өндөр түвшний уулзалтын үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авч, иргэний нийгмийн байгууллагууд 76, НҮБ-ын системийн болон засгийн газар хоорондын олон улсын байгууллага 23, хүний эрхийн үндэсний байгууллагууд 17 амлалт танилцуулснаас гадна хувийн хэвшлийн бизнесийн холбоод сайн дурын үүрэг амлалтаа тус тус дэвшүүллээ.
2023-12-15

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчвөл шоронд хийнэ

ОХУ эсрэг авсан  Европын Холбооны/ЕХ/ хориг арга хэмжээг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Европын парламент авч хэлэлцжээ. Энэ тухай ЕХ-ны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэв.
2023-12-13

Лаосын сургуулиуд 30 жил завсарласны дараа орос хэл, утга зохиолын хичээлийг сэргээн зааж эхэлжээ 

Россотрудничество ба ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэй өнгөрсөн оны 9 дүгээр сараас Вьентьян хотын боловсролын байгууллагуудад эдгээр хөтөлбөрийг Лаосын сургуулийн боловсролын системд нэвтрүүлсэн.
2023-12-13

Авлигын дуулианы улмаас Японы Засгийн газрын 15 сайдыг  огцруулна

Японы Ерөнхий сайд Фумио Кишида эрх баригч Либерал ардчилсан намын депутатууд улс төрийн хандивыг завшсан гэх дуулианы хариуд шийдвэртэй арга хэмжээ авч,  тус улсын Засгийн газрын 15 сайд болон бусад албан тушаалтнуудыг огцруулахаа мэдэгдлээ.
2023-12-12