Кувейтийн эмир Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах 86 насандаа таалал төгссөн тухай тус улсын төрийн телевиз мэдээллээ.
Навафын нас барсан шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын сүүлээр эмнэлэгт хэвтсэн тухай хэвлэлүүд бичиж байсан ч өвчний дэлгэрэнгүй мэдээлэл мөн л гараагүй юм.
Хэсэг хугацааны дараа Эмирийн Тамгын газрын асуудал эрхэлсэн төрийн сайд Мохаммед Абдулла аль-Мубарак аль-Сабах эмирийн биеийн байдал тогтворжсон хэмээн мэдэгдэж байсан.
Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах нь 2020 оноос хойш Куйветыг удирдаж байсан бөгөөд одоо түүний ах, өдгөө 83 настай шейх Мишал аль-Ахмед аль-Жабер аль-Сабах тус улсын шинэ эмир болно.