Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэх тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийн санал хураалт дахин хойшиллоо гэж Аюулгүйн зөвлөлийн эх сурвалж РИА Новости агентлагт мэдэгдэв.
Санал хураалтыг пүрэв гаригт хийхээр төлөвлөсөн ч хэлэлцээний явцад тогтоолын эх бичвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Энэ долоо хоногт санал хураалт хойшилилж байгаа анхны тохиолдол биш юм.
Эхэндээ, текстийн дагуу, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл "байлдааны ажиллагааг яаралтай зогсоох", түүнчлэн "байлдааны ажиллагааг тогтвортой зогсооход чиглэсэн яаралтай алхамуудыг" уриалсан.
Пүрэв гарагт гарсан хувилбарт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зөвхөн "хүмүүнлэгийн тумламжийг аюулгүй, саадгүй нэвтрэх боломжийг нэн даруй хангах, түүнчлэн байлдааны ажиллагааг тогтвортой зогсоох нөхцөлийг бүрдүүлэх яаралтай арга хэмжээ авахыг" уриалжээ.
Үүнээс гадна Аюулгүйн Зөвлөлийн эх бичвэрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлаган дор Газын зурваст газар, далай, агаараар дамжуулж буй хүмүүнлэгийн тусламжийн бүх тээвэрлэлтэд хяналт тавих хяналтын механизмыг бий болгохыг тус зөвлөлөл Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт гаргажээ.
Шинэ хувилбарт "Хүмүүнлэгийн асуудал, сэргээн босголт хариуцсан ахлах зохицуулагч"-ыг томилох тухай яригдсан бөгөөд шинэ төслийн дагуу зохицуулагч нь Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг хөнгөвчлөх, зохицуулах, хяналт тавих, түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийн бүх тээвэрлэлтийн хүмүүнлэгийн шинж чанарыг шалгах үүрэгтэй байх юм.