Холливудын алдарт жүжигчин Вин Дизелийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж түний туслах асан буруутгасан тухай CNN мэдээлл.
Пүрэв гарагт Калифорнийн Дээд шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь 2010 онд болсон гэх үйл явдлаас үүдэлтэй. Жүжигчний туслах байсан Аста Жонассон мэдэгдэж буйгаар Дизель түүнийг Атланта дахь зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн гэжээ. Эмэгтэй “бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа" тодорхой ойлгуулсан ч Дизель үл тоомсорлосон гэж гомдолд бичжээ.
Нэхэмжлэгч Вин Дизель болон түүний компани “One Race Productions”-ыг, мөн жүжигчний эгчийг бэлгийн дарамт үзүүлсэн, дайсагнасан ажлын орчин бий болгосон, ажлаас хууль бусаар халсан зэрэг бусад хэргээр шүүхэд өгсөн байна., Тухайн үед "One Race Productions"-ны тэргүүн байсан Дизелийн эгч зочид буудалд болсон хэрэг явдлаас хойш "хэдхэн цагийн дараа" түүнийг өрөөндөө дуудан, "хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан" гэж Жонассон мэдэгджээ.
Харин Дин Дизель өөрөө энэ бүгдийг бүрэн үгүйсгэж байгаа хэмээн түүний өмгөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Дизель 60 гаруй кинонд тоглосон бөгөөд "Галзуу хурд", “Цэрэг Райаныг аврах”, “Ххх”, “Вавилон”, “Галактикийн хамгаалагчид” зэрэг киногоороо алдарт гарсан юм.