Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компанийн захирлуудын зөвлөл Санкт-Петербург дахь үйлдвэрээ Оросын “Арт-Финанс” компанид худалдахыг зөвшөөрчээ. Энэ тухай “Reuters” мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, “Арт-Финанс” компани үйлдвэрийг долоон мянган рубль (ойролцоогоор 77,67 ам.доллар) авсан бол Санкт-Петеробург дахь “Hyundai Motor”-ийн нийт алдагдал 219 сая ам.доллар байжээ.
Өмнөд Солонгосын компани ОХУ-ын Санкт-Петербургт хотод 2010 онд салбараа нээжээ.
ОХУ Украинд цэргийн тусгай үйл ажмллагаагаа явуул эхэлсэнтэй холбогдуулан тус компани өнгөрсөн оны гуравдугаар сард үйл ажиллагаа зогсоосон юм. Үйлдвэр жилд 200 мянган машин үйлдвэрлэдэг бөгөөд нийт 2600 хүн ажилтантай байжээ.
Гадаадын зарим хэвлэлүүдийн бичиж буйгаар Hyundai үйлдвэрлэлийн хүчин чадлаа эргүүлэн худалдаж авах боломжийг гэрээнд оруулахаар төлөвлөж байгаа аж.