Красноярск хотын төв дүүргийн шүүх Красноярск хот дахь нутаг дэвсгэрийн хууль тогтоох депутат Александр Глисковыг баривчиллаа. /Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/ Онцгой их хэмжээгээр авлига авсан хэмээн бүс нутгийн шүүхийн хэвлэлээс телеграмм сувгаар мэдэгджээ.
Хэвлэлийн албанаас тодруулахад Глисковад урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл авагджээ. Эрүүгийн хуулийн 290-д зааснаар түүнд 15 жил хүртэлх хорих ял оноох юм.
Глисков нь бүс нутгийн хууль тогтоох ассамблейн ЛДПР фракцийн удирдагч бөгөөд Байгалийн нөөц, байгаль орчны хороо, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны гишүүн юм. Тэрээр 2008 онд Либерал ардчилсан намаас Красноярск хотын депутатуудын зөвлөлийн депутатаар сонгогдон улс төрийн карьераа эхлүүлжээ. 2013 онд улиран сонгогдож, НИТХ-ын орлогч дарга болсон.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл орлогч бүрэн эрхээ ашиглан Красноярск дахь төрийн өмчит үйлдвэрийн газрын даргыг ажлаас хална гэж заналхийлж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаандаа таатай нөхцөл бүрдүүлж түүнээс авлига авсан гэж мэдэгдэв.
Мөн NGS24.ru сайтын мэдээлснээр Глисков «КрайДЭО» улсын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаарх сөрөг мэдээллийг интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ хэмээн сүрдүүлж тус мэдээлэл компанийн ерөнхий захирагчийн орлогчоор ажиллаж байсан Самед Юбусовыг огцруулахад хүргэж болзошгүй байх тул Глисков Юсубовоос 1 сая, 5 сая рублийн авлига авсан байж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.
Эх сурвалж: Лидера фракции ЛДПР в красноярском парламенте арестовали по делу о взятке :: Политика :: РБК (rbc.ru)