МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Гадаадын монгол судлаачидтай хамтран лекц, семинар зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Италийн Венецийн Ка-Фоскари Их сургуулийн Ази, Хойд Африк судлалын тэнхимийн доктор, профессор Элизабетта Рагагнин "Марко Поло судлал: Шинэ үр дүн ба сүүлийн үеийн судалгаа" сэдэвт итгэлээ танилцууллаа.
Тус илтгэлд Марко Пологийн аж амьдрал, аялсан газруудыг тэмдэглэсэн зураг, түүний аяллын номын гар бичмэлүүдийн тухай өгүүлжээ. Түүнчлэн нэрт зохиолч Д.Нацагдорж нь Алберт Херман (Albert Herrmann)-ы 1924 онд бичсэн "Am Hofe des Grosskhans" хэмээх зохиолыг 1930 онд монгол хэлнээ орчуулсан тухай мэдээлэл олны анхаарлыг ихээр татлаа. Тус бичмэл өдгөө Монголын Үндэсний Номын санд хадгалагдаж байгаа аж.