Диана гүнжийн 1985, 1986 онд өмсөж байсан даашинз 904,699 фунт стерлинг буюу 1,148,080 доллараар зарагджээ. Энэ тухай BBC мэдээлэв. Julien's Auctions
Туус агентлагын мэдээлснээр Диана гүнжийн хар хилэн үдшийн даашинз Холливуд дахь Julien Auction дуудлага худалдаагаар зарагдсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар даашинзны анхны үнэ нь 100 мянган доллар (78,801 фунт стерлинг) байсан ч үнээс 11 дахин өндөр үнээр олны хүртээл болжээ. Диана энэ даашинзыг хоёр удаа өмсөж байжээ. Нэг нь 1985 онд Италид тухайн үед ханхүү байсан Чарльзтай хийсэн хааны аялалын үеэр мөн 1986 онд Ванкуверийн симфони найрал хөгжмийн тоглолтон дээр гоёсон байна.
Үүнээс гадна 1981 онд хунтайж Чарльзтай сүй тавьсантай холбогдуулан зохион байгуулсан зураг авалтын үеэр гүнжийн өмсөж байсан цамц мөн л дуудлага худалдаагаар зарагджээ. 381,000 доллараар зарагдсан эл цамц анхны үнээсээ 80,000 доллар (63,040 фунт) дөрөв дахин их үнэд хүрсэн байна.
Есдүгээр сарын 15-нд Sotheby's дуудлага худалдааны газар Их Британийн гүнж Дианагийн хоиниы зурагтэй улаан цамц 1,1 сая гаруй ам.долларын үнэд хүрснийг цахим хуудаснаа зарлаж байсан.
Диана анх 1981 оны зургадугаар сард ирээдүйн нөхөртэйгээ поло тэмцээнд оролцохдоо энэ ноосон цамцыг өмсөж байжээ.
Тэрхүү цамцыг Лондоны "Warm & Wonderful" гэдэг жижигхэн компани хийсэн бөгөөд Дианагийн гэрэл зургууд сонинд нийтлэгдсэний дараа тус компани захиалгадаа дарагдсан гэдэг.