2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах газар олдохгүй болох нь гэж Олон улсын олимпын хороо (ОУОХ) санаа зовж эхэлжээ. Тэмцээн болоход зургаан жил үлдээд байгаа бөгөөд зохион байгуулахыг хүссэн өргөдөл гаргагч орнууд нэг нэгээрээ хүсэлтээ эргүүлэн татаж байна.
Хамгийн түрүүнд спортын гол наадмыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан Испанийн Барселон, Сарагоса хотууд өргөдлөө буцаан татсан. Европ тив зогсонги байдалтай байгаа энэ үед ийм өндөр өртөгтэй ажлыг хийх боломжгүй гэж тус улс үзжээ.
Олимпыг зохион байгуулах улсын жагсаалтын хоёрдугаарт Канадын Ванкувер, Вистлер хотууд байсан юм.
Гэтэл Канад жилээс жилд ашиг нь буурч буй энэхүү спортын наадмыг зохион байгуулах нь асуудалтай тулгараад байгаа эдийн засаг нь татгалзахад хүргэсэн бололтой.
Гурав дахь өргөдлийг Саппоро хот гаргасан. 2030 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах саналыг орон нутгаас дэмжээгүйн улмаас Японы эрх баригчид өргөдлөө эргүүлэн татахаар шийджээ.
ОУОХ 2030 оны өвлийн Олимпын зохион байгуулагчийг өнгөрөгч 10-р сард Мумбай хотод болох чуулганаар тодруулах ёстой байсан ч зарим асуудлаас болж хойшлогдсон юм.
Ямар ч байсан санал хураалтыг 2024 оны Парист болох Зуны олимпын наадмын өмнө явуулах ёстой.
Тэгэхээр 2030 оны өвлийн спортын наадмын нийслэл 2024 оны 7-р сарын 23-аас 7-р сарын 24-ны хооронд Парист болох тус хорооны чуулган дээр зарлах бололтой.