ятадын баруун хойд хэсэг Ганьсу, Чинхай мужуудад мягмар гарагт шилжих шөнө 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж зуу гаруй хүн нас барж, 230 хүн бэртэж гэмтжээ.
Газар хөдлөлтийн голомтын бүсэд байшин барилгууд эвдэрч, ус, цахилгаан тасарч, зам эвдэрсэн байна.
ESSC-ийн/ Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв/ мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь 35 км-ийн гүнд, Ганьсу мужийн төв Ланжоу хотоос баруун өмнө зүгт 102 км-ийн зайд байжээ.
Аврах ажиллагаа явагдаж байгаа ч гамшгийн бүсэд цаг агаар хүйтэрч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж Синьхуа агентлаг мэдээлэв.