Энэ даваа гарагт Умард Солонгосын хөөргөсөн тив алгасагч пуужин ердийн чиглэлийн дагуу АНУ-ын бүх нутаг дэвсгэрт аюул учруулахаар байлаа гэж Японы Батлан хамгаалахын дэд сайд Шинго Миякегийн хэлснийг Kiodo агентлаг иш татан мэдээлэв.
Япон болон Өмнөд Солонгосын армийн мэдээллээр тус пуужингийн нислэг 73 минут үргэлжилсэн бөгөөд 6000 гаруй километрийн өндөрт 1000 орчим километр ниссэн байна. Пуужинг өндөр өнцгөөр, даялж хөөргөсөн нь нислэгийн уртыг олон дахин багасгажээ.
Японы Батлан хамгаалах яамны тэмдэглэснээр хэрэв пуужин ердийн чиглэлийн дагуу хөөрсөн бол нислэгийн урт 15 мянган километрт хүрч, АНУ-ын аль ч цэгт цохилт өгөх боломжтой байв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНАСАУ хоёр ч баллистик пуужин харваад байна. Ням гарагийн орой хөөргөсөн анхны пуужин 400 км-ийн зайд 50 км-ийн өндөрт нисч, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Солонгосын хойгийн зүүн талд Япон тэнгист унасан байна.