Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт Прага хотын Карлын их сургуулийн байранд буудалцаан болжээ.
Цагдаагийнхны мэдээлснээр 15 хүн амиа алдаж, 25 шархадсаны 10 нь маш хүнд байдалтай байна. Мөн гэмт хэрэг гарсан өдөр буюу пүрэв гарагт халдлага үйлдсэн этгээдийн аав нас барсан байдалтай олдсон гэж мэдээнд дурджээ.
Гэмт этгээд тус сургуулийн оюутан байсныг цагдаагийнхан баталсан бөгөөд түүний цогцсыг сургуулийн ойролцоо олсон байна.
Одоогоор гэмт хэргийн шалтгаан тодорхойгүй байгаа ч цагдаа нар үүнийг олон улсын терроризмтэй холбоотой гэж үзэхгүй байна.
Гэмт этгээд өнгөрсөн долоо хоногт Прага хотын ойролцоох ойд амь үрэгдсэн эрэгтэй, нярай охин хоёрын үхэлд буруутай байж магадгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж.
Уг халдлагын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан 12 дугаар сарын 23-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлах шийдвэрийг Чехийн засгийн газар гаргажээ.