Фэйсбүүк компанийг үндэслэгч, АНУ-ын тэрбумтан Марк Цукерберг Хаван арал дахь өөрийн эдлэн газарт 1.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар доорх бүхэл бүтэн цогцолбор барьж байгаа тухай Wired хэвлэлийн сэтгүүлчид олж мэджээ.
Тус хэвлэлд бичсэнээр, газар доорх байгууламж нь ертөнцийн ямар ч сүйрлийг давах чадалтай бөгөөд барилгын ажилд зарим тооцоогоор 270 сая ам.доллар шаардагдах юм байна. Энэ нь газрын өртөгтэй нийлээд дэлхийн хамгийн үнэтэй орон сууцны нэг болно.
Хавай мужийн хяналтын байгууллагуудад хүргүүлсэн төслийн дагуу Цукербергийн барьж буй газар доорх барилга өөрийн цахилгаан станцтай, ундны ус, хүнсний асар том агуулахтай байх гэнэ.