Калифорни мужид онц байдал зарлажээ
АНУ-ын Калифорни мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас онц байдал зарлаж байгаагаа тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом мэдэгджээ.
2024-12-06
Үнэнч цэрэг
Он дөнгөж гаргаад ажилдаа орох Дональд Трамп Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөрөө тэтгэвэрт гарсан генерал Кит Келлогийг томилов.
2024-12-06
Гэргийн авсан бэлэг, нөхрийн гаргасан шийдвэр хоорондоо холбоотой юу
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдээж энэ бүх үйл явдлыг анхааралтай харж байгаа. Харин ямар нэг хандлага илэрхийлээгүй аж. Ойрын үед Өмнөд рүүгээ довтлох дохио тэмдэг алга. Хэрэв Юн Сок Ёлыг “аваад хаячихвал” тэд баярлана. Одоогийн сөрөг хүчний удирдагч Өмнөдийн төр, засгийн эрхэнд гарахыг Умард ихэд хүсэж буйд эргэлзэх юун.
2024-12-05
Трамптай таарахгүй хүн
Зүүний сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Яманду Орси сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 52.1 хувийн санал авч Уругвай улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. “Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” гэгдэж байсан тус улсын Төрийн тэргүүн асан Хосе Мухака түүний ялалтыг хүлээн зөвшөөрөв. Орсигийн нэрийг “Өргөн фронт” гэдэг нам дэвшүүлсэн аж. Түүнтэй өрсөлдсөн эрх баригч Үндэсний намын төлөөлөл Альваро Дельгадо 47.9 хувийн санал авчээ.
2024-11-29
Израиль, Хезболла хоёр бие биенээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгав.
Израилийн зэвсэгт хүчин гал зогсоох гэрээг хэд хэдэн удаа зөрчсөн гэж Ливаны армийн хэвлэлийн алба мэдэгдэв. Өмнө нь Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн алба ны мэдээлснээр Ливаны өмнөд хэсэгт байрлах "Хезболла" байгууллагын пуужингийн агуулахаас "террорист идэвхжилт" байгааг Израилийн цэргүүд илрүүлж, үүний дараа тус байгууламжид агаарын цохилт өгчээ.
2024-11-29
“Их-20”-ийн санал багагүй зөрөлджээ
Энэ сарын дундуур Бразилын Рио-де-Жанейро хотноо “Их-20”-ийн ээлжит уулзалт 19 дэх удаагаа болсон билээ. Уг дээд хэмжээний уулзалт тус хотод байх орчин цагийн урлагийн музейд болжээ. Урд жил нь Энэтхэгт болсон уулзалтаар Москва, Бээжингийн байр сууриас шалтгаалж Украин руу Орос довтолсон талаар ярилцаагүй өнгөрсөн юм.
2024-11-28
Гуйлгачин төрүүлдэг “бизнес”
Тэд хэдэн арван мянгаараа бий гэж судлаач, шинжээчид үздэг ч гуйлга хийж амь зуудаг хүмүүсийн талаар албан ёсны тоо баримт ер байдаггүй. Гуйлга гуйгчдыг торгодог улс орон цөөнгүй. Тэднийг луйвар хийж, бусдын хүчийг ашиглаж буйнх нь төлөө шоронд суулгах нь зүйтэй гэж үздэг хууль тогтоогчид ч бий. Норвегт ингэж амьдрахыг хориглосон хууль 2005 он хүртэл үйлчилж байжээ. Гуйлга гуйгчидтай Индонез улсын нийслэл Жакарта хотод өвөрмөц аргаар тэмцэж, тэдэнд юм өгсөн хүмүүсийг 5000 ам.доллароор торгодог, эсвэл зургаан сарын хугацаагаар баривчилдаг аж. Гэлээ ч гуйлгачдын тоо цөөрөхгүй байна.
2024-11-25
“Бусдад битгий муу сана”
Британийн Ерөнхий сайд байсан Борис Жонсон дурсамжаа бичиж “Гинжнээс мултарсан нь” нэртэй ном болгон хэвлүүлжээ. Хатан хаан II Элизабеттэй уулзсан тухайгаа уг номд өгүүлсэн байна. Хатан хааныг сүүлчийн удаа харсан хүмүүсийн нэг нь Борис Жонсон аж. Энэ хоёр хүн анх 2019 онд уулзсан байх юм.
2024-11-24