Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унав
Москва хотын Басман дүүргийн шүүх Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын албат Антон Филатовыг хөрөнгө үрэгдүүлсэн хэргээр баривчлав. “Коммерсант” сонинд бичсэнээр Филатов нь тус яамны харьяа хэд хэдэн компани удирдаж байжээ. 2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцаж байсан Ивановыг өнгөрсөн сарын 23-нд баривчилсан байна. Түүнийг гэмт хуйвалдаан зохион байгуулж, ихээхэн хэмжээний хахууль авсан гэж үзжээ. Бүх данс, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ. Ивановын найз, хуйвалдаанд оролцсон Сергей Бородин, бизнесмен Александр Фомин гэх хүмүүсийг ч хахууль авсан хэмээн буруутган, баривчлав. Иванов өөрийн бурууг хүлээхгүй байгаа бөгөөд хэрэг нь нотлогдвол 15 хүртэл жил хоригдох ял эдлэх аж.
2024-05-14
Буриадын оюутнуудад Халхын голын байлдааны талаар мэдлэг олгов
Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор "Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Улмаар энэхүү түүхэн ялалтын баярыг ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.
2024-05-13
Ялалтын тугаа намируулав
Тавдугаар сарын 9-ний өглөө Кремлийн хонх хүнгэнэн дуугарахтай зэрэгцэн, 10.02 цагт Улаан-Үүдэд ялалтын парад эхэллээ. 36 дугаар ерөнхий цэргийн армийн Байлдааны хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович парадын тэргүүн эгнээнд гарч ирлээ. Никитин Михаил Михайлович Улаан-Үүд хотын гарнизоны цэргийн командлагч Сокол Игорь Викторовичид парадаа хүлээлгэн өгөх гэж буй нь тэр.
2024-05-10
А.Цыденов: Халхын голын ялалтын баярын ойг онцгой тэмдэглэнэ
Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан парад боллоо. Тус улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой энэ үеэр товч ярилцлаа.
2024-05-10
ПАРИС 2024: Олимпын бамбар Францад ирлээ
Олимпийн бамбар өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Францын Марселийн боомтод ирлээ. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохоор 150 мянга гаруй хүн тус боомтод цугласан байна.
2024-05-08
Авлигын эсрэг тэмцэлд Вьетнамын төрийн “тулгуур”-ууд өртөв
Вьетнамын улс төрд системийн ердөө ганц тоглогч байдаг нь Коммунист нам (КН) юм. Тус улсад намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын спикер гэсэн удирдлагын дөрвөн тулгуур бий. Тэгвэл КН-ын удирдлагаас авлигын эсрэг кампанит ажил явуулсны үр дүнд нэгдүгээр сарын эхээр Ерөнхий сайдын орлогч байсан хоёр хүнийг Улс төрийн товчоо (УТТ)-ноос гаргаж, Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нь өөрийн хүсэлтээр УТТ, Төв хорооны бүрэлдэхүүнээс огцорчээ. Сарын хуанлигаар нэгдүгээр сарын 22-нд Вьетнамд шинэ он тохиодог юм.
2024-05-06
Шүд ургуулдаг эм бүтээжээ
Китано Анагаах Ухааны Судалгааны Хүрээлэн (Осака муж) болон Киотогийн Их Сургуулийн хамтарсан баг хамтын бүтээл болох гиподонти /цаанаасаа зарим шүд нь ургаагүй/ өвчтэй хүмүүсийн шүдийг ургуулах зориулалттай эмээ туршиж эхлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Японы эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
2024-05-06